Хотын Экс даргын гаргасан 938 сая төгрөгийн захирамж
- schedule 2021 оны 6 сарын 11
- chat_bubble 1
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргасан 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн А/843 тоот захирамж нийтэд ил боллоо. Энэхүү захирамжийг 2020 оны УИХ-ын сонгууль болохоос гурав хоногийн өмнө гаргасан байдаг. Утга нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нэр бүхий 110 ажилтанд нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 938 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг харж болно.
Захирамжийн хавсралтад дурдсан мөнгөн дүнгээс харахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга голдуу албан хаагчдын нийгмийн асуудалд өндөр мөнгөн дүнгээр туслалцаа үзүүлсэн байна. Чухам нийгмийн асуудал гэдэгт яг юуг голчлон үзсэнийг тайлбарлах хэрэг эрхэм гишүүнд гарах нь.
Иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилласан 43 байгууллагын 2090 алба хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлс, илүү цаг, урамшуулал нэмэгдэл олгосон мэдээллийг та бүхэн санаж байгаа байх. Мөн л дарга голдуу албан тушаалтнууд өндөр мөнгөн дүнтэй урамшуулал авсан байсан.
Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгох болзол, хэмжээг хууль, ЗГ-ын тогтоолоор бүгдийг нь тогтоосон байдаг атал энэ хууль, тогтоол тухайн үед үйчлээгүй. Онцгой нөхцөл байдал хэмээн тайлбарлаад л өнгөрсөн. Хөдөлмөрийн хуулиар цалин хөлс дотор илүү цаг, урамшуулал, нэмэгдэл бүгд ордог болохыг санаад авахад гэмгүй байх.
Төр засаг нь төрийн албан хаагчдаа шагнаж урамшуулах нь зүйн хэрэг. Харин урамшуулал эзнээ олсон уу гэдэгт л хамаг учир байгаа юм. Нийгмийн асуудлаа шийдвэрлүүлсэн ажилтнуудын ажилласан жил, ажлын үр дүн, нийгмийн байдал зэргийг шалгаж үзэх шаардлагатай. Нийслэлийн төсөв хүнд. Зээл тусламжид найдаад яавч ажил явахгүй.
Сонгуульт жилийн, сонгуульт сарын Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийг дор хавсаргалаа. Гүйцэтгэлээс харахад энэ мэт захирамж нэгээс илүү гаргасан байж мэдэхээр байна.
Баримтыг хавсаргав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...