Монголын шилдэг татвар төлөгч иргэдийг Ж.Оджаргал, Ж.Од нар тэргүүлжээ
- schedule 2021 оны 5 сарын 14
- chat_bubble 0
Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд Таны төлсөн татвар тахлыг давах дэм уриатайгаар зохион байгуулагдаж байна. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Татварын ерөнхий газраас “2020 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ”үүдийг зарлалаа.
“ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр Хан-Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир, Л.Чинбат, Л.Болд, Д.Ончинсүрэн, Б.Уянга, Баянзүрх дүүргийн иргэн Д.Сүрэнхорлоо, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Энхбаяр, Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга нар шалгарлаа. Эдгээр 10 иргэн нийт дүнгээрээ 15.1 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.
ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН 10 аж ахуйн нэгж
Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,
Эрдэнэс таван толгой ХК,
Оюу толгой ХХК,
АПУ ХК,
Энержи ресурс ХХК,
Болдтөмөр ерөө гол ХХК,
Спирт бал бурам ХХК,
ТИ ЖИ ВИ СИ ӨҮ ХХК,
Хүрэн толгой коал майнинг ХХК,
Тавантолгой ХК
ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж
Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,
Эрдэнэставан толгой ХК,
Хүрэн толгой коал майнинг ХХК,
ХААН БАНК ХХК,
Энержиресурс ХХК,
Ти Ти Жи Ви Си Өү ХХК,
Тийсс Монгол ХХК,
Бодь-Интернэшнл ХХК,
Монголын алт МАК ХХК
М Си Эс Протерти ХХК
АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж
Таван толгой түлш ХХК,
Мобиком корпораци ХХК,
Юнител ХХК,
Номинхолдинг ХХК,
Таванбогд фүүдс ХХК,
Өндөр алтайн зам ХХК,
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК,
Багануур ХК,
Жимобайл ХХК,
Жүр-Үр ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд шалгарлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...