Египет “COVID-19” цар тахалтай тэмцэгч эмч сувилагч нартаа зориулан зоос гаргалаа
- schedule 2021 оны 2 сарын 13
- chat_bubble 0
Египет “COVID-19” цар тахалтай тэмцэхэд голлох үүрэг гүйцэтгэж буй эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлэх үүднээс 15 сая дурсгалын зоос гаргаж эхэллээ гэж тус улсын Сангийн яам лхагва гарагт мэдээлжээ.
Тус улсын Олон нийтийн эрдэнэсийн сан, гаалийн газар нь "Египетийн цагаан арми" -ынхаа баатарлаг үүрэг хэргийг үнэлж, нэг фунт зоосноос 10 сая ширхэг, тавин пиастерийн таван сая ширхэг зоос бүтээж, тэдний эрэлхэг зоригт хүчин чармайлтыг үнэлэв. Эдгээр зоосыг ирэх зургаан сарын хугацаанд гүйлгээнд нэвтрүүлэх юм байна.
Бид цөөн хүмүүс цуглуулдаг алт, мөнгөн дурсгалын зоосны оронд египетчүүдийн өдөр тутамдаа ашигладаг зоос гаргахыг илүүд үзсэн” гэж Сангийн сайд Шериф Хазем мэдээлсэн байна.
“Египетийн эмнэлгийн багууд” хэмээх бичигтэй зоосонд эмч, сувилагч нарын зургийг дүрсэлсэн байна. Сангийн сайдын хэлснээр, дурсгалын зоос нь эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтын талаарх ард иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах ажээ.
“COVID-19”-ийн вакцинжуулалтаа өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс Хятадын “Sinopharm” компанийн вакцинаар эхлүүлсэн Египет эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулж байна. Тус улсад халдварын 170 780 тохиолдол бүртгэгдсэнээс 9751 хүн нас барж, 133 098 хүн эдгэрсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...