QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно
- schedule 2021 оны 1 сарын 19
- chat_bubble 0
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явуулжээ.
Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй зөрчил илэрлээ.
Тухайлбал, Миний сүлжээ дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байх, Сансар сүлжээ дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн зөрчил илэрсэн байна. Харин Chinese ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв.
Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...