Дуулалт бүжгээр үлгэр ярьж өгдөг - Бээжин жүжиг
- schedule 2021 оны 1 сарын 6
- chat_bubble 0
ӨВӨРМОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДЭД ЗОРИУЛАВ.
Өвөрмонголын Соёлын өдрүүд 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс цахимаар болж байна. Жил бүр зохион байгуулагддаг уламжлал болсон соёлын өдөрлөг нь цахимаар анх удаагаа зохион байгуулагдаж байгаа ажээ.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааг цахимаар хийж байгаа ч агуулга мөн чанар нь алдагдахгүй хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Энэхүү Соёлын өдрүүдийн үйл ажиллагааг WWW.CRI.CN болон WWW.SOLONGONEWS зэрэг сайтаас хүлээн авч үзэх боломжтой.
Соёлын өдрүүдээр зохион байгуулах үйл ажиллагааны сонирхолтой хэсэгт Бээжин жүжиг зүй ёсоор тооцогдох байх.
Бээжин жүжиг нь Хятадын “Төрийн жүжиг” юм. “Төрийн жүжиг”-ийг театрын шилдгүүд тоглодог уламжлалтай. Энд сонирхуулж хэлэхэд БНХАУ-ын Бээжин жүжгийн театрын нэгдүгээр зэргийн жүжигчин \Монголоор бол Ардын жүжигчин\, Хятадын Соёлын яамны Шилдэг зөвлөх, Бүх улсын анхдугаар телевизийн тэмцээний алтан медальт MеiLangfang, алтан медальт жүжигчин, лектор Жиан Чи Ху болон тус театрын бусад жүжигчид гээд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглож байна.
Лектор Жиан Чи Ху Хятад жүжгийн гарал үүсэл, Бээжин жүжгийн онцлог, дэг жаягийн талаар танилцуулан лекц уншиж, бүжиглэх, жүжиглэх, дуулах урлагийн хэсэгчилсэн тоглолтуудаас үзүүлэн сонирхуулсан нь ихэд сонирхол татлаа.
Бээжин жүжиг нь 200 гаруй жил тоглогдож ирсэн түүхтэй юм билээ. Хятадын Ши дууны 800 гаруй жилийн урлагийн уламжлалт ёс жаягийг баримталсан. Гадаад үзэмжиндээ Хятадын түүхэн философийг ашиглаж, нийгмийн ёс зүй, ардын аман зохиол дээр үндэслэсэн зохиол гэгддэг. Тиймээс Хятадын соёлтой танилцъя гэж л байгаа бол яах аргагүй үзэх ёстой бүтээлүүдийн нэг юм.
Хятад жүжиг нь 300 гаруй төрөл байдаг аж. Түүний нэгээхэн хэсэг нь Бээжин жүжиг. Тиймдээ ч Хятадын соёлын үнэ цэнийг тод томруунаар харуулдаг онцлогтой ажээ.
Энэ жүжгийг үзэхээс тань өмнө сонирхуулж хэлэхэд нийтлэг, хийсвэр, хөтөлбөрт гэсэн гурван үндсэн онцлогтой бөгөөд дуулах, унших, хийх, үзүүлэх гэсэн чадваруудыг жүжигчдээс үзүүлэх болно.
Хятад хүмүүс дуу бүжгээр үлгэр ярьж өгдөг хэмээн Бээжин жүжгийг тодорхойлсон байдаг. Энэхүү арга хэмжээний үеэр Бээжин жүжгийн бүжигт өмсдөг хувцас, хэрэглэлүүдийг яаж өмсөж хэрэглэдэг талаар үзүүлж сонирхуулсан байна.
ӨНГИЙН ЦЭЦЭГС ДЭЛГЭРНЭМ -БЭЭЖИН ДУУРЬ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...