УОК-ын Шуурхай штаб ”Ачтан” эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүэлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлэв
- schedule 2021 оны 1 сарын 6
- chat_bubble 0
"Ачтан" эмнэлэгт КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд УОК-ын Шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлжээ.
Тус эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрсэн. Тандалт судалгаа үргэлжилж байгааг ЭМЯ-наас мэдээлээд байна.
Баянгол дүүрэгт байрлах "Ачтан" эмнэлэг нийт 134 ажилтантай юм байна. Хамгийн сүүлд 2020 оны арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28-н гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан байна.
Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...