АНУ-ЫН ЗГ-ААС COVID-19 КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
- schedule 2020 оны 12 сарын 1
- chat_bubble 0
COVID-19 гэх шинэ төрлийн коронавирусын тархалттай холбогдуулан АНУ-ын Засаг захиргаанаас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр улс орон даяар “онц байдал” зарласан. COVID-19 тархалтыг хязгаарлах зорилгоор зарим орноос АНУ-д ирж буй гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс дараах арга хэмжээг авч эхэлсэн. Үүнд:
- БНХАУ, Иран болон Шенгенийн бүсийн гишүүн улс (Австри, Бельги, Чех, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, ИБУИНХУ, Ирланд)-д сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй. Энэхүү хязгаарлалт 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
- Дээрх хөдөлгөөний хязгаарлалт АНУ-ын иргэд, байнгын оршин суугчид (ногоон карттай) болон тэдний гэр бүлийн гишүүд (эхнэр/нөхөр, хүүхэд, эцэг, эх), АНУ-ын Засгийн газрын урилгаар вирусын тархалтыг бууруулах зорилгоор хамтран ажиллахаар ирж буй гадаадын иргэн, А-1, A-2, C-2, C-3, E-1, G-1, G-2, G-3, G-4, NATO-1, 2, 3, 4 болон NATO-6, C-1, D, C-1/D визтэй иргэдэд хамаарахгүй. Гэхдээ эдгээр иргэдийг 14 хоног гэрт нь тусгаарлана.
- АНУ-ын хилээр нэвтрүүлэх үед иргэдээс эрүүл мэндийн талаар асуумж авна.
- АНУ-аас Шенгенийн бүсийн гишүүн улс болон БНХАУ, Иран руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй.
- Агаарын болон усан замын тээвэрлэлтэд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй.
- АНУ-ын Засаг захиргаанаас америк иргэдийг гадаадын бүх оронд түүний дотор Монгол Улсад зорчихгүй байх (Do not travel)-ыг зөвлөж байна.
- АНУ-ын Засаг захиргаанаас иргэдээ гэртээ байх, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх, гэрээсээ ажиллах, олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явахгүй байх, гадуур явахдаа иргэд хоорондоо наад зах нь 2 метрийн зай барих (social distancing)-ыг уриалж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...