Орон сууцны зээл шинээр авахад зургаан хувийн хүүтэй зээл олгоно
- schedule 2020 оны 9 сарын 21
- chat_bubble 0
Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд ипотекийн зээлийн 8 хувийг 6% болгох судалгаа, тооцооны талаар мэдээлэл өглөө. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100,000 гаруй зээлдэгчид 8 хувийн хүүтэй олгожээ. Зээл авсан хүмүүсийн материалыг судлаад үзэхэд дийлэнх нь сарын хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681,000 төгрөг төлж байгаа иргэд голдуу байсан байна. Эндээс харахад улсын дундаж өрхийн орлого болох 1.3 сая төгрөгөөс доош орлоготой иргэд ипотекийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл зорилтот бүлгийнхэнд хүрч чадахгүй байна гэж үзэж болохоор байна.
Харин 8%-ийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад 6%-ийн хүүтэй зээл авах боломж нь нээлттэй юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...