715 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, 5 ХҮНЭЭС НЬ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
- schedule 2020 оны 6 сарын 5
- chat_bubble 0
ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийт 715 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирусний халдвар илэрч, 5 хүн эдгэрч дараагийн хяналтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 191, эдгэрсэн хүний тоо 70 боллоо. Шинээр бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь оюутан, нэг нь энэ сарын 3-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. Тухайн жолоочийг орж ирсэн даруйд сэжигтэй тохиолдол хэмээн үзэж Сэлэнгэ аймагт тусгаарласан бөгөөд өнөөдөр ХӨСҮТ рүү татан эмчлэх аж.
Харин эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн хяналтад шилжиж байгаа таван хүний гурав нь оюутан, хоёр нь 30-50 насны иргэн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 121 өвчтөнөөс 15 хүний биеийн байдал хүндэвтэр хэмээн үнэлэгдэж байна.
Одоогийн байдлаар ажиглалтад 1,780 хүн байгаагаас 116 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 43 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Төмөр замын эмнэлгийн 11 эмч 14 галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн.
Шуурхай 119 аппликэйшнд АНУ, Швед, БНСУ-аас гурван монгол иргэн холбогдож, COVID-19-ийн эмнэл зүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж авсан.
Иргэд мөн автобусанд гар ариутгагч байрлуулаагүй, автобусны хяналт, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байна гэх шүүмжлэл ирж байна" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...