Монгол Улс дэлхийд хамгийн томд тооцогдох батарей хуримтлуурын станцтай болох санхүүжилт шийдэгдлээ
- schedule 2020 оны 5 сарын 14
- chat_bubble 0
COVID-19 цар тахлын хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэл болон Монгол Улсын эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар хооронд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо. Үүнд,
-COVID-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрийн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл,
-Цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт
-Монгол Улсад дэвшилтэт технологид суурилсан том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж, байгуулах төслийн 103 сая ам.долларын зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламжийн гэрээнүүд тус тус багтаж байгаа юм.
Эрчим хүчний салбарт авч хэрэглэх зээлийн хэмжээ 103 сая ам.долларын 100 сая ам.доллар нь 25 жилийн хугацаатай эхний таван жил төлөхгүй, 1.5%-ийн хүүтэй. Үлдсэн гурван сая ам.доллар нь сэргээгдэх эрчим хүчтэй холбоотойгоор буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдож байгаа юм. Дөрөв дэх эх үүсвэр нь төслүүдийн дэмжлэг болгож 100 сая ам.долларын зээл олгосон. Тус нь зээл нь 15 жилийн хугацаатай, эхний гурван жил чөлөөлөгдөх ба жилийн 1.4 орчим хувийн хүүтэй зээл юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...