Италичууд байгалийн гамшиг болон дайны үед хэрэглэдэг эрэмбэлэх аргыг хэрэглэж магадгүй нь
- schedule 2020 оны 3 сарын 13
- chat_bubble 0
Итали: Халдварын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсч буй Итали улсад байдал хүндхэн байна. Тус улсад өнөөдрийн байдлаар /2020.03.13/ 12 462 иргэн халдвар авч, нас барагсдын тоо нь 827-д хүрээд байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар авах, нас барах хамгийн өндөр магадлалтай хүмүүс бол өндөр настнууд гэдгийг эрдэмтэд сануулж байгаа билээ. Дэлхий даяар нийт халдвар авсан болон нас барсан хүмүүсийн дийлэнх хувь нь өндөр настнууд болон архаг хууч өвчтэй хүмүүс байгаа юм.
Тус улсад эмч, хүн хүч, техник тоног төхөөрөмж дутмаг байгаагаас эдгэх магадлал өндөртэй залуучуудаа эхэлж эмчлэхээр эрэмбэ тогтоох гэнэ. Ийнхүү эрэмбэлэх аргыг ихэвчлэн байгалийн гамшиг болон дайны үед хэрэглэдэг аж. Тэгэхээр тэд одоогийн нөхцөл байдлаа ийм онцгой үе ирсэн гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...