”ТӨРИЙН ГУРАВ” ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН ХАНДИВЫН ГЭРЧИЛГЭЭНД ИЙН ӨГҮҮЛЖЭЭ
- schedule 2020 оны 2 сарын 28
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилав. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан. Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.
"ТӨРИЙН ГУРАВ" ГАРЫН ҮСГЭЭ ЗУРСАН ХАНДИВЫН ГЭРЧИЛГЭЭНД ИЙН ӨГҮҮЛЖЭЭ.
ГЭРЧИЛГЭЭ
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг.
Монгол ардын зүйр үг
"Коронавирус" /COVID-19/-ийн халдварыг таслан зогсоож, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон, Монголын ард түмнээс 30.000 /гучин мянган/ толгой хонь хандивлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Монгол Улс.
2020 оны 02-р сарын 27-ны өдөр
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...