ИРГЭН ТА ӨӨРИЙГӨӨ ВИРУСЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
- schedule 2020 оны 2 сарын 14
- chat_bubble 0
ИРГЭН ТА ӨӨРИЙГӨӨ ВИРУСЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Коронавирусын тархалтыг эмчлэх вакцин одоогоор байхгүй тул уг вирусээр өвчлөх эрсдэлийг багасгахын тулд:
Гараа 20 секундын турш савандаж угаах;
Гараа угаалгүйгээр нүд, хамар, амаа оролдохгүй байх;
Өвчтэй хүмүүст ойртохгүй байх хэрэгтэй.
ИРГЭН ТА БУСДЫГ ХАМГААЛАХ ТУХАЙД:
Хэрэв Танд ханиадны шинж тэмдэг илэрвэл бусдыг хамгаалахын тулд:
Гэрээсээ гарахгүй байх;
Бусдад ойртохгүй байх;
Ханиах эсхүл нус гоожих бол хамар, амаа алчуураар дарах, хэрэглэсэн алчуураа шууд битүүмжлэн хогийн саванд хаях, гараа угаах;
Орон байраа цэвэрхэн байлгах, ариутгах хэрэгтэй.
ГЭРЭЭР ЭМЧИЛГЭЭ ХИЙХ:
Коронавирусын халдвар авсан өвчтөнг эмчлэх арга одоогоор байхгүй тул уг халдварыг авсан хүмүүс дараах зүйлсийг хийж, өөрийгөө эмчлэх хэрэгтэй. Үүнд:
Өвчин намдаах, халуун буулгах (pain and fever medications) эм хэрэглэх. Хүүхдэд аспирин уулгаж болохгүйг анхаарах;
рон байраа чийгшүүлж, ханиад хоолойн өвчнөө намдаахын тулд халуун усанд орох;
Шингэн зүйл их хэмжээгээр уух, гэрээс гарахгүй байх, гэртээ амрах хэрэгтэй;
Та өвчний шинж тэмдэгтээ санаа зовж буй бол эрүүл мэндийн төвдөө хандана уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...