Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хязгаарлав
- schedule 2019 оны 12 сарын 10
- chat_bubble 0
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Төрийн банкны захирал Д.Баярсайханыг шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс түүнд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хязгаарлав. Харин түүнтэй хамт шүүгдсэн Сун Гуан Чинд мөн хоёр жилийн хорих ял оноосон байна.
Эргэн сануулахад, Д.Баярсайханыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанийн нэр дээр 20 тэрбум төгрөгийн зээл Төрийн банкнаас гаргасан гэх хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн.
Мөн тус банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг яллагдагчаар татан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгахдаа 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдлээ урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгаж буй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...