“Ухаалаг эрчим хүч” форумыг зохион байгууллаа
- schedule 2019 оны 6 сарын 1
- chat_bubble 0
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Эрчим хүчний яам, Финлянд улсын Бээжин дэх Элчин сайдын яам, Монгол Улс дахь Финлянд улсын консулын газар, “Финляндын баг” ТББ, Финляндын “Барцилла” компани хамтран зохион байгууллаа.
Финлянд Улсын эрчим хүчний шилдэг мэргэжилтнүүд “Дэлхийн эрчим хүчний чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системтэй уялдуулах”, “Одоогийн эрчим хүчний системийн моделийг ирээдүйн эрчим хүчний системтэй тохируулах”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэх, тохируулах”, “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавьсан юм.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн форумыг нээж “Өнөөдөр бид бүхний өмнө тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хязгаарлагдмал нөөц эх үүсвэр ашиглан тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар хангах томоохон зорилт тулгараад байна. Бид бүхэн Монгол улсын эрчим хүчний салбарт түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулахад ухаалаг технологид тулгуурласан шийдлүүдийг манай улсын эрчим хүчний салбарт нэвтрүүлэх боломж, туршлагын талаар харилцан санал солилцож, Дэлхийн шилдэг технологиос суралцан тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлүүлэх боломжийн талаар яриа өрнүүлэхээр хуран цуглараад байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буй Финлянд улсын Бээжин дэх Элчин сайдын яам, Монгол Улс дахь Финлянд улсын консулын газар, “Финляндын баг” ТББ, Финляндын “Барцилла”компанийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...