Нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив
- schedule 2019 оны 5 сарын 18
- chat_bubble 0
Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2019 оны 05 дугаар сарын 17/-аар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив.
Монгол Улсаас:
- Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав
- Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг
- Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр
- Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар
- НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд
- Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...