Ардчилсан намын том зүтгэлтэн Г.Батхүү таалал төгсчээ
- schedule 2019 оны 5 сарын 18
- chat_bubble 0
Түүнийг өнөөдөр төрийн ордны шатан дээр унасан байхыг нь олсон байна. Түүнийг ухаангүй, дагзнаас нь цус алдсан байдалтай олсон гэв. Одоогоор түүний нас барсан шалтгааныг тогтоогоогүй, энэ талаар баттай мэдээлэл ирээгүй байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан, Төрийн ордныг хамгаалалтад авчээ.
Тэрээр:
1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер,
1983-1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга,
1987-1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн,
1991-1996 онд “Шунхлай” ХХКомпаний ерөнхий захирал,
1996-1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга,
1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд,
2000-2002 онд “Инфра структур” ХХКомпаний захирал,
2002-2004 онд “АПУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд,
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
2012-2016 он Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байв.
Түүний гэр бүл, хань ижил, үр хүүхэд, ах дүүс, журмын нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...