Хүнсний гол нэрийн барааны үнэ ханштай танилцана уу!
- schedule 2019 оны 4 сарын 20
- chat_bubble 0
Хүнсний гол нэрийн барааны үнэ ханштай танилцана уу. Эна сарыг өмнөх сартай харьцуулахад 4.6 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 10-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.0 хувь, үхрийн ястай махны үнэ 2.8 хувь, үхрийн цул махны үнэ 4.9 хувь, ямааны ястай махны үнэ 6.3 хувиар өссөн бол, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.7 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 4-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 8734 төгрөг, үхрийн /ястай/ мах 9642 төгрөг, үхрийн цул мах 11842 төгрөг, адууны /ястай/ мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2019 оны 4-р сарын 10-ны байдлаар гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 1-р зэргийн гурилын үнэ 0.1 хувиар өссөн бол бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 10-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 3.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 10-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 21.6 хувь, луувангийн үнэ 22.8 хувь, байцааны үнэ 18.4 хувь, хүрэн манжингийн үнэ 8.5 хувь, бөөрөнхий сонгины үнэ 6.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 2.8 хувь, луувангийн үнэ 2.5 хувь, байцааны үнэ 3.8 хувиар өссөн бол, хүрэн манжингийн үнэ, бөөрөнхий сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 4-р сарын 10-ны байдлаар өмнөх сараас элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.3 хувь, задгай сүүний үнэ 2.7 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.1 хувиар буурсан бол задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байлаа. Өндөгний үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...