Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?
- schedule 2019 оны 4 сарын 20
- chat_bubble 0
Өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгэр сарын 08-нд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нэгэн хэргийг хяналтын журмаар хэлэлцсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хянаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. “Засгийн газар шүүх дээр ялалт байгуулж, Багануурын орд ард түмнийх боллоо” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ асуудлыг нухацтай харвал Засгийн газар ялсан биш, харин ялагдсан болж таарав.
Тухайн үеийн ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Болдын (одоо УИХ-ын гишүүн) гарын үсэгтэй, 2007 оны арваннэгдүгээр сарын 15-нд олгосон 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн зураг хоёр өдрийн өмнө нийгмийн сүлжээнд тавигджээ. Энд “Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлийг үндэслэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газарт орших 1182 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011010113 тоот гэрчилгээтэй Алтайн гоулд ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгов” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд “Хүсэлтэд дурдсан (тусгай зөвшөөрөл хүсэгчийн) талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлнэ”(26.3.3), “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” (26.9) гэсэн байна.
Тухайн үед АМГТХЭГ сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхойгүй ч (энэ асуултад УИХ-ын гишүүн Л.Болд л хариулт өгөх байх) “Алтайн гоулд” компани Баруун хонхор нэртэй энэ газар 1182 га талбайд уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авчээ. Энэ нь Багануур ХК-ийн олборлолт явуулж байсан хүрэн нүүрсний ордод хамаардаг юм байна. Мэдээж тухайн үед “Багануур” ХК энэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй байв.
Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд “Нүүрс хөтөлбөр”-ийг санаачилж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нүүрсний баахан лиценз цуцалсан байдаг юм. Үүнд нь “Алтайн гоулд” компанийн лицензийн талбай бас өртсөн юм байна. (Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Багануур” ХК-иас нүүрс шуудайлсны хаялга ч байж магадгүй) Үүний дараа төрийн агентлаг, хувийн компани хоёрын дунд шүүхийн маргаан эхэлжээ. Мэдээж энэ хугацаанд лиценз эзэмшигч нь лиценз ашигласны төлбөрөө улсын төсөвт төлөөд яваад байсан. Мөн компани нэрээ өөрчилж (эсвэл өөр компанид шилжүүлсэн), “Алтайн гянт” нэртэй болсон байна.
Ингээд 2016 оны дөрөвдүгээр сард “Алтайн гянт” ХХК-ийн 50 хувь буюу 500 ширхэг хувьцааг эзэмшиж байсан “Майнинг Технолоджи Монгол” ХХК өөрийн эзэмшлийн хувиа бусад хувьцаа эзэмшигчдээ зарсан байдаг. 500 мянга орчим долларын (Одоогийн ханшаар тэрбум гаруй төгрөг) наймаа яригддаг. “Алттайн гянт” нь “Майниг Технолоджи Монгол”-оос гадна хоёр хувьцаа эзэмшигчтэй байж. Нэг хувьцаа эзэмшигч нь худалдан авахаас татгалзсан тул гурав дахь хувьцаа эзэмшигчид бүтнээр нь зарсан юм байна.
Үргэлжлэлийг нь эндээс уншина уу!
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...