”Капитал” банк 2015 оноос л төлбөр хийх чадваргүй болсон байж
- schedule 2019 оны 4 сарын 9
- chat_bubble 0
Монголбанкнаас өчигдөр мэдэгдэл хийн, "Капитал" банкийг дампууруулах шийдвэр гаргаснаа танилцуулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас "Капитал" банкинд төрийн хичнээн төгрөг байсныг асуухад:
-Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум,
-Хөгжлийн банкны 52 тэрбум,
- МУБИС-ийн 2 тэрбум,
-АШУҮИС-ийн 4 тэрбум,
- ЖДҮ-ийг дэмжих сангийн 47 тэрбум ингээд нийт төрийн буюу татвар төлөгч иргэдийн хуримтлуулсан 340 тэрбум төгрөг хадгалагдаж байгаад банк дампуурснаар гацжээ.
Хамгийн анх 2007 оноос эхэлж, 2013, 2014 онд тус бүр 100 тэрбум төгрөгийг эдгээр сангаас нэмж байршуулжээ.
Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болж, эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд тайлбарлалаа. Хуулийн дагуу хурдан шуурхай арга хэмжээ авах нь зөв гэж үзэн, тус банкийг дампууруулах шийдвэрийг гаргасан гэв. Эс бөгөөс хохирол өсөх байсныг ч онцолсон юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...