СЭРЭМЖЛҮҮЛЭГ
- schedule 2019 оны 4 сарын 1
- chat_bubble 0
ЭМЯ-аас 2019 оны 8/842 тоот албан бичгээр Нийгмийн сүлжээгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Novo Nordisk компанийн Saxendra нэрийн бүтээгдэхүүнийг хууль бусаар сурталчилж байгаа талаар мэдээллийг тус газарт ирүүлсэн байна.
Уг мэдээллийн дагуу ШӨХТГ-аас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад “Ретоурет” ХХК-ий захирал О.Б нь өөрийн Facebook хуудас болон “Ретоурет” нэрийн салоны Facebook хуудаснаа SAXENDRA нэрийн тураах үйлчилгээтэй гэх тариаг сурталчилан байршуулсан зөрчил илэрсэн.
Уг тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.1-т “улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул иргэн О.Б-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулж, уг зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авчээ.
SAXENDRA нэрийн тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй. Ийм нэрийн бүтээгдэхүүнийг хувь хүмүүс ганзагаар оруулж ирэн, зах зээлд борлуулж байсан байна.
ШӨХТГ-аас ийм төрлийн хууль бус зар сурталчилгаанд төөрөгдөхгүй байхыг анхааруулж, SAXENDRA нэрийн тураах тариаг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
УТАС-266949
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...