БНХАУ-ын дарга Итали улсад төрийн айлчлал хийж байна
- schedule 2019 оны 3 сарын 22
- chat_bubble 0
БНХАУ-ын дарга Си Жиньпин Итали улсад төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл Ром хотноо пүрэв гарагт хүрэлцэн очсон байна. Тэрбээр хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаа аж.
БНХАУ-ын дарга сүүлийн 10 жилийн хугацаанд Италид хийж буй анхны айлчлал энэ болж байна. Си Жиньпиний сууж явсан нисэх онгоц Италийн агаарын орон зайд нэвтрэх үед тус улсын хоёр сөнөөгч онгоц бараа болон явжээ.
Си Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг нисэх буудалд ирэх үед Италийн Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид угтан авсан байна.
“Италийн удирдагчидтай уулзах үеэрээ хоёр талын харилцааны хэтийн төлөвийг тодорхойлж, БНХАУ-Италийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлнэ хэмээн найдаж байна” гэж Си Жиньпин хэлжээ.
БНХАУ-ын дарга Европын гурван оронд хийх айлчлалаа Итали улсаас эхлүүлсэн бөгөөд тэрбээр дараа нь Монако болон Францад тус тус айлчилна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...