Согтуу жолооч гарамгүй газраар хашааг дайрч улмаар галт тэргэнд мөргүүллээ
- schedule 2019 оны 3 сарын 11
- chat_bubble 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503-р галт тэрэг 15:12 цагт 28-р км-ын пк-3-д буюу Ерөө сумаас 10 гаран км-ын наана "Тоёота Axio" маркийн цагаан өнгийн суудлын машинаар иргэн О согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож яваад гарамгүй газар, хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан галт тэргэнд мөргүүлсэн байна.
Зүтгүүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай зогссон байна. Дээрх иргэн О нь Ерөө гол дээр гэр бүлийн хамт загас барьж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж машинаа унаж яваад ийм осол хийсэн байна. Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн азаар бэртэл гэмтэлгүй байна.
Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Иймд ард иргэд дулааны улирал эхлэж байгаатай холбоотой амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалах тал дээр анхаарна уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...