”КИБЕР СҮЛЖЭЭ” уран сайхны кино дэлгэцнээ гарлаа
- schedule 2019 оны 3 сарын 7
- chat_bubble 0
асгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд бүтээгдсэн “Кибер Сүлжээ” уран сайхны кино сурагчдын амралтанд зориулан телевизүүдээр гарч эхэлжээ.
Сүүлийн таван жилийн байдлаар Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж, 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо 2017 онд 2.9 сая, 2018 онд 3.1 саяд хүрсэн судалгаа гарчээ.
Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгдүгээрт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээ төсөөлснөөс илүү хүрээ, хэрэглээг хамарч байгааг харуулж байна.
Гэвч цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах, тэдэнд сөрөг нөлөөтэй садар самуун, хүчирхийллийг сурталчилсан контентууд ихээр гарах болсон билээ.
Иймд ЕБС-ийн сурагчдын цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулах, анхааруулах зорилгоор кино бүтээлийн уралдааныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зарласан билээ. Уралдаанд шалгарсан “Сарны Чулуу Анар” ХХК-ийн ТВ- 6 телевизийн уран бүтээлчид “Кибер Сүлжээ” бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээн үзэгчдийн хүртээл болгоод байна.
Уг кино нь орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ач холбогдол бүхий бүтээл болсон юм.
Энэ сарын 12 -нд МҮОНТВ, 13- нд ТВ-6 телевизээр тус үзэгчдийн хүртээл болсон байна.
"Кибер сүлжээ" уран сайхны кино ирэх өдрүүдэд UBS, 25-р суваг, Mongol HD, Боловсрол суваг, MNC, NTV, Dreambox. Moviebox. TV-6, Royal, Малчин, Өлзий, VTV, NTN, Seven tv, ECO телевизийн дэлгэцээр гарч үзэгчдийн хүртээл болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...