Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус хүйтэн хонолоо
- schedule 2018 оны 12 сарын 12
- chat_bubble 0
Өнгөрсөн хоногт Дорнодын нутгаар 0.0-0.8 мм цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй.
Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнодын ихэнх нутаг, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсэг, Ховд, Архангай, Хэнтийн зарим газраар 1-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 16 см, Малчин 15 см, Хөвсгөлийн Хатгал 15 см, Улаан-уул 14 см, Булганы Ингэт толгой 13 см, Дашинчилэнд 12 см цасан бүрхүүл тогтсон байна.
Өчигдөр өдөр Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Увс нуур болон Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -20...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...-11 градус, бусад нутгаар -12...-19 градус байв.
Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -13...-20 градус, бусад нутгаар -21..-27 градус хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -14...-16 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -28 градус, бусад хэсгээр -22...-24 градус хонолоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...