Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нээлтээ хийв
- schedule 2018 оны 12 сарын 5
- chat_bubble 1961
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үлй ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг хориглосон.
Энэхүү ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа “Тавантолгой түлш” ХХК-ийн жилд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлэх, улмаар ирэх өвөл буюу 2019-2020 оны халаалтын улиралд иргэд, олон нийтэд борлуулах сайжруулсан түлшний үнэ зах зээл дэх түүхий нүүрсний үнээс хэтрэхгүй байх чиглэлийг өгөв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс шат дараатайгаар хүчин чадлаа нэмэгдүүлж, ирэх жил гэхэд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буйгаа мэдэгдсэн.
Тус түлшний үйлдвэрийн нээлтийн үеээр нийслэлийн зүгээс түүхий нүүрс хориглосонтой холбогдуулан сайжруулсан түлш нөөцлөх, түгээлт, борлуулалтын сүлжээг бий болгох талаар хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...