Эртний барилга Бү Зыли
- schedule 2018 оны 11 сарын 23
- chat_bubble 0
Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг Жанчхүү хотын эртний барилга Бү Зылитэй танилцсан байна.
Одоогийн Жанчхүү хот нь хамгийн анхандаа Бү Зылигээс үүсэж хөгжсөн байна. Даруй Бү Зылиг Жанчхүү хотын үүсэл гарал буюу үндэс хэмээн үзэж болно. Түүхэн бичигт тэмдэглэснээр Бү Зылиг Мин гүрний Шюань Дэ хааны (1426-1436он) үед байгуулж байсан бол одоогоос 600 гаруй жилийн түүхтэй юм. Статистик мэдээгээр тус газарт эртний барилга нийт 700 гаруй бөгөөд үүнээс 93 эртний гол барилга байна. Жанчхүү хотын эдгээр эртний барилга нь Хятадын том дунд хотуудын дотор хамгийн бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа Мин, Чин гүрний үеийн барилга тул “Мин, Чин гүрний үеийн эртний барилгын музей” хэмээх яруу алдрыг хүртсэн байна.
2008 онд Бү Зыли эртний барилгыг Хэ Бэй мужийн зэрэглэлийн соёлын өвийн хамгаалалтын байгууллагаар шалгаруулсан бол 2013 онд Хятадын зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах байгууллагуудын нэрсийн жагсаалтад орсон байна.
Бү Зыли цайж бэхлэлт нь өмнө умард, зүүн баруун тийшээ тус тус 2 км урт үргэлжлэх бөгөөд хэрэмний өндөр нь 10.66 метр бол зүүн, өмнө хоёр талдаа үүдтэй юм. Тэр нь хамгийн анхандаа цэрэг дайны хамгаалалт байжээ. Мин гүрний Лун Чин (1567-1573), Вань Ли хааны (1573-1620) үед Хятад, Монгол хоёр орон ойлголцож, тус газар нь “Цай морь солилцох зах” болж хөгжсөн байна. Үүнээс эхэлж дан ганц цэрэг дайны хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байснаасаа арилжаа худалдаа хөгжсөн хилийн хот болсон байна.
Чин гүрний сүүлчийн үед Бү Зыли буюу Жанчхүү хотын арилжаа худалдаа маш сайн хөгжиж, 1909 онд Бээжингээс Жанчхүү хүрэх төмөр зам нэвтэрсний дараа Жанчхүү хот нь Хятадын Баруун хойд бүс нутаг уруу бараа тээвэрлэх гол уулзвар цэг болж хөгжсөн байна. 1918 онд Жанчхүү хотын арилжаа худалдааны хөгжил хамгийн оргилдоо хүрсэн байна. Ном бичигт тэмдэглэснээр тухайн үед Монгол оронтой арилжаа хийж байгаа аж ахуйн нэгж 1600 гаруй байсан бөгөөд жилийн арилжаа худалдааны нийт өрдөг 150 сая лан цагаан мөнгө хүрч байснаар “Хятадын умард орны хоёрдугаар том худалдааны газар” хэмээн нэрлэгдэж, Хятадын болон гадаад улсын худалдаачдын хуран цуглах газар болжээ. Жанчхүү хотоос Хөрөө хүрэх худалдааны замын хөгжлийг дагаад энд гадаадын худалдаачид хуран цуглаж хөрөнгө оруулах болсон байна. Ном бичигт тэмдэглэснээр тухайн үед Британи, Герман, АНУ, Япон, Франц, Орос, Нидерланд зэрэг улсын банк нийт 44 байжээ. Тухайн үеийн Тяньжинь, Шанхай хотыг эс тооцвол Жанчхүү хот нь гадаадын худалдаачдын хуран цуглах гол газар болсон байна.
Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:" Солонго" мэдээллийн төв
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...