“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийг сонгон батлалаа
- schedule 2018 оны 10 сарын 22
- chat_bubble 0
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаар Компанийн тухай хуульд заасан ” ТУЗ-ийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар бүрэлдэхүүнээр сонгох тухай” шаардлагад нийцүүлэн ТУЗ-ийн төрийн төлөөллийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй сонгон батласан байна.
1. Г.Нандинжаргал /УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/
2. У.Бямбасүрэн /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга/
3. С.Наранцогт /Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
4. Р.Мэргэн /Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/
5. Н.Баярчимэг /УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга/
6. Ц.Баяр-Эрдэнэ /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга/
7. Б.Ганхуяг /”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал/
8. Ц.Ганболд /Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга/
9. Х.Болор-Эрдэнэ /”Монголросцветмет” компанийн захирал асан/
10. Р.Бурмаа / УИХ-ын гишүүн асан/
11. П.Өлзийнаран /Уул уурхайн инженер, эдийн засагч/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...