“Их хотын хямдрал-2018” эхэллээ
- schedule 2018 оны 10 сарын 13
- chat_bubble 0
Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Фестивалийн нээлт энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд боллоо.
“Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгдэж байгаа юм. Хямдралтай худалдаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохиогдоод зогсохгүй энэ сарын 29-нийг хүртэл худалдаа, үйлчилгээний газруудад үргэлжлэн явагдах юм.
Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгч компаниуд болон зохион байгуулагч, оролцогч байгууллагууд оролцсон парад, ААН-үүдийн танилцуулга, сурталчилгаа, хямдралтай, сугалаатай худалдаа, урлагийн тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...