Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо
- schedule 2018 оны 8 сарын 16
- chat_bubble 0
Засгийн газрын хурлаар ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь оруулав. Ерөнхий сайд болон танхимын гишүүд салбарынхаа бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд сахилга, дэг журмыг чанд сахиулж, төрийн албан хаагчдынхаа ёс зүйг дээшлүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.
Тэрээр өнөөдөр ажлаа хүлээн авч цаг үеийн тулгамдсан асуудлуудад үүрэг чиглэл өгөн ажиллаж эхэллээ.
Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.
ОХУ-ын Санкт Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
1983 онд УБТЗ-д ажлын гараагаа эхэлж, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга,
2017 оноос УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга болтлоо 35 жил тус байгууллагад тасралтгүй ажилласан, салбарын туршлагатай боловсон хүчин юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...