УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
- schedule 2018 оны 6 сарын 5
- chat_bubble 0
Дараа нь Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 29-ний өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсөлтэй сайтар танилцаж, судалгаа хийх шаардлагатай. Бүлэг энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх нь зүйтэй.
Завсарлагын хугацаанд хувьчлалд хамрагдах байгууллагуудын удирдлага болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээлэл, байр суурийг сонссоны дараа эцсийн шийдвэрээ гаргах нь зүйтэй хэмээн үзэж байна” гээд тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Ийнхүү хэлэлцэж буй асуудлаар УИХ дахь АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдээд дараагийн асуудлыг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...