ХААХ
Оросын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байна.
- schedule 2018 оны 5 сарын 7
- chat_bubble 2
Кремлийн Их танхимд Оросын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байна. Ёслолын эхэнд ерөнхийлөгч В.Путин Кремлийн их ордонд очиж, Георгийн болон Александрын танхимаар дамжин Андрейн танхимд тангараг өргөв. Сүмийн талбайд болсон Кремлийн торгон цэргийн хорооны жагсаалыг үзэж сонирхсоны дараагаар уламжлал ёсоор Благовещенскийн сүмд шашны ёслолд оролцлоо.
Тангараг өргөх ёслолд ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн хүмүүс болон ерөнхийлөгчийн ажил хэрэг, түүний сонгуулийн кампанит ажилд тусалсан янз бүрийн хөдөлгөөн, байгууллагын төлөөлөгчдийг уригдсан байна.
Үндсэн хуулийн дагуу өнөөдөр тангараг өргөсний дараа тэрбээр төрийн тэргүүний албан тушаалыг 6 жил буюу 2024 он хүртэл хаших эрхтэй болох юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?