Ихрүүдийг хооллох гэж өдөрт 40 шил сүү бэлтгэдэг
- schedule 2018 оны 4 сарын 17
- chat_bubble 11
Америкийн Кентукки мужийн Бриана болон Жордан Дрискеллийн гэр бүл тавын таван ихрийг өсгөж байна.
Daily Mail тэдний өдөр тутмын амьдралын тухай ийнхүү нийтлэжээ. Одоогоос гурван жилийн өмнө энэ хос хүүхэдтэй болохын мөрөөдөл дүүрэн байжээ. Гэрлэснийх нь дараа эхнэр Бриана нь жирэмслэх чадваргүй гэсэн онош тогтоогдож бүр ч их айлгасан байна. Гэсэн ч тэд шантралгүйгээр хэд хэдэн курс эмчилгээ хийлгэсний дараа эцсийн эцэст эхнэр нь хүүхэд олжээ.
Шинжилгээнд ороход эмч нар цочирдон гайхсанаа тоолж гарлаа .. нэг, хоёр, гурав дөрөв тэгээд тав ... Энэ өдөр бид таван хүүхэдтэй болох нь гэдгээ мэдсэн юм.
Хамгийн сонирхолтой нь таван ихрийн нярайн хувцасан дээрх бичиг байлаа.
1. Би төлөвлөгдсөн хүүхэд.
2. Би төлөвлөгдөөгүй хүүхэд.
3. Би ч бас.
4. Би бүр ч тодорхой.
5. Чөтгөр алгад гэж ...
Тэд, "Бид хүүхэд олохгүй байна гэж ямар их уйлж, хэдэн шөнө нойргүй хонож, бурханд залбирч мөргөсөн билээ. Гэтэл эцэст нь бидэнд харамгүй сайхан, олон хүүхэд хайрлалаа." гэсэн юм. Таван ихэр 2017 оны тавдугаар сард төржээ.
Гурван охин, хоёр хүү. Бүгд эрүүл саруул төржээ.
Тавын таван хүүхэдтэй болсноор залуу эцэг эхийн амьдралын шинэ үе эхэлжээ. Ихрүүдийг хооллоход өдөрт 40 шил сүү бэлтгэж, 60 ширхэг живх солино. Ихрүүдийг 30 минут тутамд хооллоно. Сүүлийн хүүхдийг хооллоод дуусахад эхний хүүхдийг дахин хооллох цаг болдог.
Заримдаа нэг өдөрт 12 удаа дэлгүүр явж, 60-н тор зүйл худалдан авчирдаг байсан гэнэ.
Тэд хүүхдүүдээ суулгахаар том фургон худалдаж авчээ. Гэсэн ч багтаж яддаг тухай ярьсан байна. Мөн салхинд гарах гэж том ажил болдог. Таван тэргэнд хүүхдүүдээ суулгах, түрэх анхаарал тавих нь хүнд ажил гэнэ.
Тэд бас хоёр нохойтой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...