“Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөр зарлагдлаа
- schedule 2018 оны 4 сарын 17
- chat_bubble 0
Энэ жилийн Каннын кино наадам 2018 оны тавдугаар сарын 8-19-ний хооронд зохион байгуулагдана. “Каннын кино наадам”-ын зүгээс залуу уран бүтээлчдэд болон сонирхогчдод зориулан уг наадмын талаар ойлголт өгөхийн тулд 3 өдрийн үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжийг олгож байна. Тиймээс залуу уран бүтээлчид, кино сонирхогч та бүхнийг “Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
3 өдрийн эрхийн үнэмлэхээр эдгээр боломжууд олгогдож байна:
Каннын кино наадамд албан ёсоор сонгогдсон уралдааны болон уралдааны бус кино, тусгай үзвэр, өвөрмөц сонголтууд, Каннын сонгодгууд хөтөлбөр, кино буланд зочлох болон Кино наадмын өргөөнд орох эрхүүд багтаж байгаа болно.
• Хэнд зориулагдав?
Кино салбарын уран бүтээлчид, кинонд дурлагсад, цуглуулагчид, үнэнч фэнүүд болон сонирхсон хүн бүрд зориулагдсан ба нас нь 18-28 хооронд байх ёстой.
• Хаана хэзээ?
Франц улс, Канн хотод 5-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Уг хөтөлбөрт хамрагдаж орох эрхийн үнэмлэхээ 16-ний өдөр фестивалийн өргөөнөөс авах боломжтой.
• Хэрхэн оролцох вэ ?
Кино салбарт үнэн сэтгэлээ зориулсан гэдгээ л батлах хэрэгтэй ( өргөдлийн маягт дээр үндэслэн шийдвэр гарах болно) Энэ линкээр бүртгүүлнэ үү!
tsengel@culture.gov.mn –и-мэйл хаяг болон
51/264945 утсаар нэмэлт мэдээллийг тодруулна уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...