Одод ямар харшид амьдардаг вэ?
- schedule 2018 оны 4 сарын 17
- chat_bubble 0
Эрхэм уншигч та бүхэндээ салбар салбарын алдартнуудын амьдарч байсан болон одоо амьдарч байгаа тансаг зэрэглэлийн “үнэтэй” харшуудын талаарх мэдээллийг хүргэж байна. “Форбес” сэтгүүлийнхэн ийнхүү онцолжээ.
10. 17.350.000 ам.доллар / Леонардо Ди Каприо
Энэ бол жүжигчин Леонардо Ди Каприогийн 2002 онд 6.000.000 ам.доллараар худалдан авч байсан Малибу дахь хувийн сууц юм. Тэрээр энэхүү байшингаа сарын 75.000 ам.доллараар түрээслүүлж байсан ба өнгөрөгч 12 сард 17.350.000 ам.доллараар худалдсан байна. Түүний энэ байшин нь Малибу эрэг дээр хоёр байдаг өндөр үнэтэй харшуудынх нь нэг байсан ба үүнээс гадна Леонардо Ди Каприо нь Нью Йорк, Лос Анжелес хотноо хэд хэдэн хувийн тансаг харштай юм. “The Hollywood Hills”-ийн байшингаа тэрээр дуучин Мадоннагаас худалдаж авч байсан гэдэг.
9. 17.750.000 ам.доллар / Тейлор Свифт
Кантри дуучин Тейлор Свифт нь Нашвилл болон Беверли - Хиллз хотноо 2 - 3 хувийн сууцтай юм байна. Түүний нэг нь Америкийн Род-йленд мужид байдаг байгалийн үзэсгэлэн цогцолсон 17.750.000 сая орчим ам.доллараар худалдан авсан харш нь юм. Үл хөдлөх хөрөнгийн “Zillow” сайтын мэдээлснээр 1930 оны үед баригдсан энэхүү хувийн харш нь унтлагын найман өрөөтэй ажээ.
8. 20.970.000 ам.доллар / Женнифер Энистон
Аймшгийн “Leprechaun” (1993) кинонд тоглож жүжигчнийхээ карьерийг эхлүүлж байсан Женнифер Энистон 2012 онд Лос Анжелес хотноо байдаг “The Bel Air State” харшийг худалдан авсан байна. Энэхүү тансаг байшинг нэрт архитектор Куинси Жонс (1913 - 1979) загварчилж байжээ. Усан үзмийн талбайтай энэхүү тансаг харш нь 2011 онд амьдарч байсан “Ohana” харшаас нь 15.000.000 ам.доллараар хямдхан юм байна. Тэрээр Беверли Хиллзийн “Ohana” харшаа 2011 онд 35.000.000 ам.доллараар худалдсан ажээ.
7. 22.000.000 ам.доллар / Рианна
“TMZ” сайтын мэдээлснээр Барбадосын гүнж Рианна 2013.10 сард Барбадосын тансаг зэрэглэлийн “One Sandy Lane” харшаас 22.000.000 ам.долларын үнэтэй орон сууц худалдаж авсан гэнэ. “One Sandy Lane” нь Карибын тэнгисийн эрэг дээр орших найман орон сууцыг нэгтгэсэн томоохон цогцолбор бөгөөд “The X Factor”, “Pop Idol”, “American Idol” болон “Britain’s Got Talent” зэрэг шоуны эрхэм шүүгч Саймон Коуэлл ч гэсэн энд амьдардаг ажээ. Барбадосын энэ харшдаа ихэнхи цагийг өнгөрүүлэхээр шийдсэн Рианна гэр бүлтэйгээ ойр байхыг хүссэн нь энэ юм. Түүнчлэн Рианна Нью Йоркийн “SoHo” цогцолборт 14.000.000 ам.долларын тансаг пентхаус сууцтай ба энэ байраа сарын $39.000 ам.доллараар түрээслүүлж байгаа юм байна.
6. 41.500.000 ам.доллар / Жанни Версаче
Италийн загвар зохион бүтээгч Жанни Версачегийн (1946 - 1997) амьдарч байсан Миами дахь энэхүү харш нь “Форбес” сэтгүүлээс нэгэн үе онцолж байсан хамгийн үнэтэй харшуудын нэг бөгөөд 125.000.000 ам.доллараар үнэлэгдэж байсан байна. “The Casa Casuarina” хэмээх тансаг харш нь 2013.09 сард зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар 41.500.000 ам.долларын үнээр арилжаалагдсан байна. Энэ нь унтлагын 10, угаалгын 11 өрөөтэй ба 24 каратын алтаар чимэглэсэн 16.4 м урт усан сантай ажээ. Усан санг чимэглэсэн хээ хуар нь далд утга илэрхийлдэг гэж үздэг ба энэхүү тансаг харш нь 10.000 ам.долларын үнэтэй гантиг чулуун 00-той гэдгээрээ онцлогтой юм. Учир нь энэхүү чамин 00 нь дэлхийд ердөө гурав байдаг ажээ.
5. 42.000.000 ам.доллар/ Жон Бон Жови
Хөгжмийн рок урсгалаар тоглодог Америкийн алдарт “Bon Jovi” хамтлагийн дуучин, жүжигчин Жон Бон Жовигийн энэхүү байшин нь Нью Йорк хотноо байдаг ба 2007 онд худалдаж авсан “пентхаус” сууц юм. Энэ нь унтлагын таван өрөөтэй ба хотыг 360 хэм харах боломжтой том том цонхтой ажээ. Бон Жовигийн энэхүү сууц нь бүхэлдээ модоор урласан тавилгатай ба орчин үеийн “классик” загварын гэдгээрээ онцлогтой юм байна.
4. 43.500.000 ам.доллар/ Жей Зи ба Бейонсе
“The New York Post”-ийн мэдээлснээр Нью Йоркийн “Sandcastle” хэмээх зуны тансаг харшийг хөгжмийн ертөнцийн алдартай хосууд болох реппэр Жей Зи ба дуучин Бейонсе нар хэсэг хугацаагаар түрээсэлж байжээ. Нэг сарын 400.000 ам.доллараар түрээсэлж байсан энэхүү харш нь өдгөө 43.500.000 ам.доллараар арилжаалагдахаар болсон ба боулинг, гольф болон теннис, сагсан бөмбөгийн талбайтай, дуу бичлэгийн студи болон унтлагын 3 өрөөтэй, найман машины гаражтай юм байна. Тансаг зэрэглэлийн энэхүү зуны харшийг Жей Зигээс гадна банк санхүү, урлаг соёлын маш олон алдартнууд түрээсэлж байсан ба бяцхан үрсийн торних ёстой гайхалтай ертөнц хэмээн онцолжээ.
3. $85.000.000 / Аарон Спеллинг
Аарон Спеллин (1923 - 2006) бол Америкийн тайз, дэлгэцийн найруулагч бөгөөд дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог “The Manor” харшаараа алдартай нэгэн байжээ. Тэрээр 2.4 га газрыг хамрах тансаг зэрэглэлийн энэхүү харшийг 1988 онд худалдаж авсан байна. “The Manor” нь Лос Анжелес дахь хамгийн том, хамгийн үнэтэй хувийн сууцуудын нэг ба цагтаа 150.000.000 ам.долларын үнэ хүрч байсан гэдэг. “James Langenheim & Associates” компаний архитекторуудын загварчилсан энэхүү харш нь 123 өрөөтэй ба 100 гаруй машины зогсоолтой юм. Өдгөө энэ харшид Их Британий тэрбумтан Берни Экклстоуны охин Петра Экклстоун амьдардаг байна. Тэрээр 1988 онд төрсөн Их Британий загвар өмсөгч, дизайнер нэгэн ажээ.
2. 88.000.000 / Опра Уинфри
“Форбес” сэтгүүлээс онцолсон дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг бол жүжигчин, найруулагч, хүмүүнлэгийн элч, телевизийн шоуны хөтлөгч Опра Уинфри билээ. Тэрээр йXX зууны хамгийн чинээлэг Африк гаралтай Америк эмэгтэй төдийгүй Америкийн түүхэн дэх өнгөт арьстай хамгийн агуу хүмүүнлэгийн үйлстэн юм. Тэрээр 42.000.000 ам.долларын үнэтэй хувийн тансаг онгоцтойгоос гадна Антигуа ба Мауи арал, Колорадо мужид “Telluride Ski Resort”, Жиоржия ба Мичиган муж, Чикаго хот болон Манхэттенд цөөнгүй тансаг харштай ажээ. Эдгээрээс хамгийн алдартай нь Калифорнид байдаг “The Promised Land” гэж нэрийдсэн энэ харш ба 2011 онд 52.000.000 ам.доллараар худалдаж авсан энэ байшин өнөөдөр 88.000.000 ам.долларт хүрсэн байна. Энэхүү тохилог харш нь 600 гаруй мод бутаар хүрээлэгдсэн гэдгээрээ сүрлэг бөгөөд хамгийн эко сууцаар нэрлэгддэг гэнэ.
1. 147.500.000 / Билл Гейтс
Дэлхийн тэргүүн тэрбумтнуудын нэг Билл Гейтсийн 6100 м2 талбайг хамрах “Xanadu 2.0” нэртэй энэхүү харш нь Вашингтон нуурын эрэгт байдаг ба бүтээн байгуулахад 7 жилийг зарцуулсан байна. Тухайн үедээ 63.000.000 ам.доллараар баригдаж байсан “Xanadu 2.0” нь өдгөө 150.000.000 орчим ам.долларын үнэ хүрсэн гэнэ. Архитектур шийдлийг “Bohlin Cywinski Jackson Architects” ба “Cutler - Anderson Architects” компанийхан хамтарч хийсэн бөгөөд технологи болон загвар дизайнаараа гайхагддаг байна. Энэ нь 230 м2 биеийн тамирын заал, 93 м2 талбай бүхий зоогийн өрөө, 18 м урт усан сантайгаас гадна тухайн гэрт зочилсон хүмүүсийг мэдэрч хөгжмийн аялгууг эгшиглүүлж, өрөөний хэмээс эхлээд гэрлийн тод ба бүдгийг нь хүртэл тохируулах автомат системтэй гэдгээрээ онцлогтой ажээ.
Эх сурвалж: playskull.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...