Хэзээ, хаана, юу?
- schedule 2018 оны 4 сарын 16
- chat_bubble 0
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17.
09:00 цагаас “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум” хоёр дахь өдрөө "Корпорэйт Конвеншн" төвд болно.
10:00 цагт “Хөгжлийн үндэс” төсөлд хамрагдах гэр бүлүүдэдэд сургалт явуулж эхэлнэ. Сургалтыг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулах юм.
11.00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай.
12:00 цагаас "Диализын төв болон шинэ технологиуд" танилцуулах арга хэмжээ болно. Арга хэмжээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Б блокт болно.
15:30. Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...