НӨАТ-ын ээлжит сугалааны 100 сая төгрөгийн азтанууд шагналаа хувааж авна
- schedule 2018 оны 4 сарын 16
- chat_bubble 0
НӨАТ-ын урамшуулал, сугалааны энэ сарын 15-ны тохирлоор Супер шагнал буюу 100 сая төгрөгийн хоёр азтан тодров.
Энэ удаагийн тохиролд 2018 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 4 дүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 1,
5 сая төгрөгийн 15,
1 сая төгрөгийн 170,
200 мянган төгрөгийн 1663,
50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.
Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно" гэж заасны дагуу 2 супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...