Л.Пүрэвбаатарын УБТЗ-д хоёр жил ажиллахдаа өөртөө бариулсан 1,5 тэрбумын хаусыг буцааж өгүүлэхээр боллоо
- schedule 2018 оны 4 сарын 11
- chat_bubble 3
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д буцаан өгүүлэх шүүхийн шийдвэр гарлаа.
Л.Пүрэвбаатар нь УБТЗ ХНН-ийн даргаар ажилласан хоёр жилийн хугацаандаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бариулан, эзэмшиж байгаа гэх маргааныг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Шүүх хурлаар “УБТЗ” ХНН нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул суллаж Улаанбаатар төмөр замд буцааж өгүүлэх шийдвэр гаргажээ.
Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор “УБТЗ” ХНН нь уг хаусыг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлд зарцуулна гэж “УБТЗ” ХХН хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...