ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асны охин эмнэлгээс гарлаа
- schedule 2018 оны 4 сарын 10
- chat_bubble 0
ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн охин Юлия эмнэлгээс гарч байгаа тухай Их Британийн Солсбери хотын эмнэлгийн захирал Кристин Бланшард мэдэгджээ.
“Сергей Скрипалийн бие сайжирч байгаа. Түүний бие Юлиягаас илүү удаан тэнхэрч байгаа хэдий ч эмнэлгээс хугацаандаа гарна гэж бид найдаж байна. Хэвлэл мэдээллүүд хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг Юлия Скрипаль хүссэн” хэмээн К.Бланшард ярьжээ.
Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ны өдөр Оросын цэргийн тагнуулын хурандаа, 66 настай Сергей Скрипаль болон түүний охин хоёр Английн Солсбери хотын худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй хэвтэж байсныг харсан иргэд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. “Новичок” гэдэг хорт хийгээр Скрипаль болон түүний охиныг хордуулсан гэж Их Британийн мөрдөн байцаагчид үзсэн юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэхдээ “новичок” гэдэг бодисыг хуучин нэрээр ЗХУ-д гарган авсан бөгөөд Скрипаль болон түүний охины амь насанд халдсаны хариуцлагыг Орос улс хүлээх ёстой” гэсэн юм.
Сергей Скрипалийн гэрийн тэжээмэл амьтад нь саяхан үхжээ. Тэдний хоёр далайн гахай болон муур нь үхсэн талаар Британийн “Mirror” сонин мэдээлсэн байна. Хоёр далайн гахай нь шингэний дутагдал болж үхсэн мэт харагдаж байгаа ч Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарын хордсон бодисын нөлөө орсон байж болзошгүй гэнэ. Харин муур нь галзуурсан учир үүрд унтуулах арга хэмжээ авчээ. Шинжээчид гэрийн тэжээвэр амьтдыг химийн бодист хордсон гэж үзэж байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...