Галд амиа алдагсад эцсийн мөч хүртлээ гэрийнхэн рүүгээ утсаар залгаж амь аврахыг гуйж байжээ
- schedule 2018 оны 3 сарын 27
- chat_bubble 0
ОХУ-ын Сибирийн Кемерово хотын худалдааны төвд өчигдөр гарсан гал түймрийн улмаас хэдэн зуун хүн амь насаа алдаад байна.
Одоогоор хэдэн хүн амиа алдсан талаар албаны хүмүүс нарийн мэдээлэл өгөхгүй байна. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр 64 хүн амь насаа алдсанаас 25 нь хүүхэд гэнэ. Харин олон нийтийн сүлжээгээр нас барагсдын тоо хэдийн 300 гараад байгаа тухай мэдээлэв.
Гал түймэр гарах үед хүүхдүүд уг цогцолборын кино театр болон тоглоомын хэсэгт олноороо байсан аж. Гал түймэр орон нутгийн цагаар өчигдөр 17:00 цагийн үед гарчээ. Гал түймэр “Winter Cherry” цогцолборын доод давхраас гарсан бөгөөд хохирогчдын дийлэнх нь кино театрт байсан байна.
Гал сөнөөгчдийг очиход барилгын цонхнуудаас хар утаа олгойдож байсан гэнэ. Гал түймрийн шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа бөгөөд дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. Зарим гэрчүүдийн хэлснээр гал түймрийн улмаас кино театрын дээвэр нуржээ. Мөн кино театрын хоёр танхимын хаалга гал гарч байх үед цоожтой байсан гэнэ. Галд амиа алдагсад эцсийн мөч хүртлээ гэрийнхэн рүүгээ утсаар залгаж амь аврахыг гуйж байсан гэнэ.
Кемеров мужийн Онцгой байдлын дэд дарга Евгений Дедюхиний мэдээлснээр гал түймэр цогцолборын нийт 1,500 м 2 талбайг хамарсан гэнэ. Гал түймрийг унтраахаар онцгой байдлын 288 ажилтан, гал сөнөөх 62 бригад ажиллажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...