ЗУРХАЙ: Хаврын дунд хөхөгчин туулай сарын таван шар мэнгэтэй хөх бар өдөр
- schedule 2018 оны 3 сарын 23
- chat_bubble 0
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 06:51-19:05
Барилдлага: ШИД-Аливаа санасан үйлс сэтгэчлэн бүтмүй. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх зэрэг дэлгэрүүлэх үйлд хичээвэл сайн. Бүтээл туурьвал үйлдэх зэрэг дэлгэрүүлэх үйлд ч сайн.
Шүтэн барилдлага: ХУРЬЦАХУЙ-Буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Түүнд төрсөн хүмүүн арван хоног буюу гурав ба таван сар, есөн жилд эс үхвэл шагшаабад төгөлдөр, амирлангуй, эд, дүрс, буян хотол чуулган болсон, урлахуйд мэргэн, дайсан бүхнийг дарагч, насны доод хэмжээ нь тавин тав буюу жаран дөрөв болно. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэл хямрана. Хулгайд алдвал хойноос ирсэн нэгэн хулгайлаад хар нохойтой нэгэн хүмүүнд өгөөд, хоорондоо хямралдан маргаж эзэнд нь өгнө. Зүүн нүд татвал сайн хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чи хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийн сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие таталзвал хар, шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно.
Өнөөдөр аргын тооллын 3 сарын 23, сугар гараг. Билгийн тооллын 6, Чөлөөт эх одтой, хөх бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номны үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...