”Samsung” компани ”Galaxy S9”-өө ирэх сараас худалдаална
- schedule 2018 оны 2 сарын 26
- chat_bubble 0
"Samsung" компани "Galaxy S9" бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Гуравдугаар сард худалдаанд гаргах энэхү утас нь эрэлт ихтэй байх нь дамжиггүй.
"Samsung" компанийн "Galaxy S9"-ийн шинэ загвар үндсэндээ хоёр сонголттойгоор гарч байна. Загварын хувьд нэг их өөрчлөгдөхгүй. Харин саяхан танилцуулсан Snapdragon 845 чиптэй, сайжруулсан камертай байна.
Утас гуравдугаар сарын 16-нээс эхлэн худалдаалагдах нь. Үнийн хувьд "Galaxy S9" 720 ам.доллар, "Galaxy S9" plus нь 840 ам.доллар байх нь.
Бусад үзүүлэлтүүд:
Galaxy S9+ нь 6.2 инчийн quadHD AMOLED дэлгэцтэй. Дэлгэцний харьцаа 18:9.
Камерны гэрэл мэдрэх чанар өндөр. Харанхуй орчинд зураг сайн авна.
Нэг удаа зураг авахад богино хугацаанд 12 дүрс буулгаж, тэндээсээ эвлүүлж чанартай зураг гаргах замаар ажилладаг гэнэ.
Хоёр загвар хоёул slow-motion горимд секундэд 960 frame удаашруулсан дүрс бичнэ. Бичлэгийг 720p HD горимд бичнэ. Харин 1080p HD горимд 240 frame/second дүрс бичнэ.
Apple-ийн Аниможигийн өрсөлдөгч болох хөдөлгөөнт эможиг 100 янзын нүүрний хэлбэрээр үүсгэдэг болжээ.
Bixby хувийн туслагч нь Galaxy S9-ийн камераар харагдаж байгаа текстийг сонгосон хэл рүү орчуулдаг болсон. Нийт 54 хэлийг дэмждэг болжээ.
Мөн Bixby нь камераар харагдаж байгаа хоолыг таньж, хэр хэмжээний илчлэгтэйг хэлдэг болсон байна.
Samsung Health аппликэшнтай холбосноор хүнснээс авч байгаа илчлэгээ тооцоолж, хөтөлдөг болжээ.
Galaxy S9-ийн чанга яригчийг дахин нэгээр нэмэгдүүлж, стерео дуугаралттай болгожээ.
3.5 mm-ийн чихэвчний оролтыг хэвээр хадгалж, AKG компанийн өндөр чанартай чихэвчийг дагалдуулжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...