Улсын хэмжээнд гэмт хэрэг 43 хувиар өссөн байна
- schedule 2018 оны 2 сарын 23
- chat_bubble 0
Улсын хэмжээнд 2018 оны нэгдүгээр сард 4019 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1246 (44.9%)-гаар өсчээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 674 (79.0%), залилах гэмт хэрэг 308 (2.5 дахин), дээрмийн гэмт хэрэг 116 (2.9 дахин), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 82 (63.6%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 66 (7.4%), хөрөнгө завших гэмт хэрэг 43 (3.1 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлөв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны нэгдүгээр сард 146.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 0.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 114.1 (4.5 дахин) тэрбум төгрөгөөр өсөж, нөхөн төлүүлсэн хохирол 1.4 (71.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Гэмт хэргийн улмаас 2018 оны 1 дүгээр сард 834 хүн гэмтэж, 201 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 244 (22.6%)-өөр буурч, харин нас барсан хүн 51 (34.0%)-ээр нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны 1 дүгээр сард 3437 болж, 152 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 1488 (43.3%) нь эмэгтэйчүүд байна.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2018 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 73 (88.0%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 251 (82.8%), согтуугаар үйлдэгдсэн хэрэг 409 (66.2%), бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 16 (8.1%)-гаар тус тус буурчээ.
18, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2018 оны 1 дүгээр сард улсын дунджаар 20 болж, өмнөх оны мөн үеэс 6 (42.9%)-гаар өссөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2018 оны 1 дүгээр сард 48 бүртгэгдсэн байна.
Малын хулгайн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 2.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 38 (25.9%)-аар буурсан байна.
Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 5999 хүн эрүүлжүүлэгдэж, 703 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1509 (20.1%)-өөр буурч, харин баривчлагдсан хүн 74 (11.8%)-өөр өссөн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...