ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ
- schedule 2018 оны 2 сарын 22
- chat_bubble 0
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөхөөр тунаж үлдсэн. Үүнд,
Оросын Бүх Ард түмний намын Сергей Бабурин,
Оросын Холбооны улсын Коммунист намын Павел Грудинин,
ЛДПР намын Владимир Жириновский,
одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин,
“Иргэдийн санаачилга” намын Ксения Собчак,
“Оросын коммунистууд” намын Максим Сурайкин,
“Партия Роста” намын Борис Титов,
“Яблоко” намын Григорий Явлинский нар өрсөлдөж байгаа юм.
Ирэх гуравдугаар сарын 18-нд болох сонгуулийн санал авах хуудсанд найман нэр дэвшигч дээрх дарааллаар нэр нь бичигдэх юм.
Нэр дэвшигчдийн хооронд явагдах телевизийн халз мэтгэлцээн энэ хоёрдугаар сарын 28-наас эхэлнэ хэмээн ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. Мөн нэр дэвшигчдэд олгох телевизийн эфирийн үнэгүй цагийг мөн шодож тодруулсан бана.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...