БНХАУ-ын суурин газрын төмөр замын нийт урт 2017 оны эцэст 5000 км хүрчээ
- schedule 2018 оны 2 сарын 22
- chat_bubble 0
БНХАУ-ын суурин газрын төмөр замын нийт урт 2017 оны эцэст 5000 км хүрсэн гэсэн Хятадын Хотын Төмөр Замын Тээврийн Холбооны статистик гарчээ.
Оны сүүлийн долоо хоногт төмөр замын нээлтүүд олноор хийгдснээр 12 дугаар сарын 31-ний байдлаар 34 хотод нийт 5021,7 км төмөр зам ашиглагдаж эхэлсэн байна. 2017 онд л гэхэд нийт 868.9 км урттай 33 шинэ шугам ашиглалтад оруулсан нь өмнөх онтой харьцуулбал 62.5 хувиар өсчээ.
Мөн өнгөрсөн онд Шижиазуанг, Зухай, Гуйяанг, Шиамен хотуудад анхны метроны төмөр замууд нээгдсэн юм. 2017 оны байдлаар Хятадын хотын төмөр замын 77.3 хувийг буюу 3881.8 км метро эзэлж байна. Түүнчлэн 476.8 км буюу 9.4 хувийг хурдны трамвай, 98.5 км буюу 2 хувийг дүүжин зам, 58.8 км буюу 1.2 хувийг соронзот төмөр зам тус тус эзэлж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...