М.Энхболд намайг шүүхэд өгч байгаа бол би эргүүлээд намайг барьцаалж, хорионд байлгасан асуудлаар нь гомдлоо гаргана
- schedule 2018 оны 2 сарын 21
- chat_bubble 3
УИХ-ын дарга М.Энхболд нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “М.Энхболд хятад гаралтай” гэх мэдээлэл тараасан Ш.Түвдэнбалжираар “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийлгэхийг хүсчээ.
“Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай Ш.Түвдэнбалжир нь 2017 оны Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуультай холбогдуулан зургадугаар сарын 1-ний өдөр…“Шувуун хөлт эмээгийн хүү, төрсөн эхээ нуугаад яах вэ…” гэсэн гарчигтай мэдээллийг цахим хуудсанд тавьжээ.
Ш.Түвдэнбалжир энэ тухайгаа "Өнгөрсөн тавдугаар сард М.Энхболд гэж хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших үеэс нь эхлээд удам судраа нийтэд ил тавиач, Монгол Улсын ганцхан төрийн тэргүүн ядахдаа цэвэр монгол угсааны хүн байх шаардлагатай гэдэг асуудлыг гаргаж тавьсан. Ингээд сошиалаар дамжуулж М.Энхболдод олон удаа шаардлага хүргүүлсэн. Гэтэл энэ хүн удам судраа дэлгэж тавиагүй. Энэ хүнийг яагаад хятад удам угсаатай гэж яриад байна вэ гэхээр Миеэгомбо гуайн эхнэр буюу М.Энхболдын ээж Далайн Цэдэв гэж хүн Улсын бүртгэлийн албан ёсны лавлагаанд хятад овогтой байдаг юм билээ. Сүүлд М.Энхболд “25-р суваг” телевизээр ярихдаа үүнийг үгүйсгэхгүй байна билээ. Түүнээс гадна “Миеэ багш” гэж ном хэвлэгдэж гарсан байдаг. Тэр номонд бичигдсэн зүйлс, ойр хавьд нь амьдарч байсан хүмүүсийн ам дамжсан яриа байдаг ч юм уу бүх зүйлээр М.Энхболд гэдэг хүнийг Хятадын эрлийз байх магадлалтай гэсэн асуудал яригддаг учраас би энэ асуудлыг сөхсөн. Өөрөөр хэлбэл М.Энхболд гэдэг хүн удам угсаагаа, ээжийнхээ таван үеийн түүхийг ард түмэндээ ил болгооч гэдэг асуудлыг хэвлэлд ярьж байсан. Энэ асуудлаас болоод тухайн үед миний яриаг шууд Эрүүгийн цагдаагийн газарт аваачиж өгсөн байдаг. Бас маш олон телевизээр миний ярьсны эсрэг бэлдсэн нэг контент цацуулж үгүйсгэж байсан.
Үүний дараа үл таних дөрөв, таван хүнээр намайг бариулаад, бүтэн хорин хэд хоног хорионы байдалд байлгасан. Хааш нь ч холбоо бариулаагүй. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намайг суллаад явуулсан юм. Үүний дараа би за яршиг юм даа, адилхан эр улс юм гэж бодоод ингэж барьцаанд байлгасан гэх асуудлаар хууль хяналтын байгууллагад ч хандаагүй орхисон. М.Энхболд намайг шүүхэд өгч байгаа бол би эргүүлээд намайг барьцаалж, хорионд байлгасан асуудлаар нь гомдлоо гаргана. Ард түмэн мэднэ дээ. Шүүх ямар шийдвэр гаргахыг ард түмэн харж байгаа. Уучлал гуйхгүй. Шүүх нь ялаа онооно уу, яадаг санж уу надад хамаагүй. Хамгийн гол нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг байх ёстой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...