Өнөө үед шүр нь сувд шиг тийм их өндөр үнэлэгдэхгvй
- schedule 2018 оны 2 сарын 20
- chat_bubble 0
Өнөө үед шүр нь сувд шиг тийм их үнэлэгдэхгvй, хэрэглэх хүрээ нь багассан ч Плинийн үед сувднаас дутахгүй үнэ хүрч байв. Коралл гэсэн үг нь грекийн «koraillon» гэдгээс үүсэлтэй бололтой. Шүр нь дулаан тэнгист их тархсан байдаг бөгөөд аварга том арлууд бий болгосон нь ч бий. Гоёл чимэглэлд зөвхөн Corallium rubrum хэмээх улаан ба улаан ягаан өнгөтэй шүрийг ихэвчлэн хэрэглэдэг.
Далайн гүнд үй олноороо амьдрах жижигхэн полипууд нэгэн төрлийн шохойлог зүйлсийг ялгаруулах \дарагдан үхсэн үедээ\ бөгөөд үүнээс нь мод хэлбэрийн шүрэн мөчрүүд бий болдог. Эдгээр нь 40см-с илүү урттай байдаггүй ба өргөн нь 4см-с тэр болгон хэтрэхгүй. Зөвхөн салаалсан тэр хэсэгт нь арай том хэсгүүд тааралдана. Шүрийн 85 хүртэлх хувь нь карбонад кальц байх ба маш бага хэмжээтэй конхиолиноос бүрдэнэ. Хатуулаг нь 3.75. Карбонат кальц их байдаг тул хүчил дусаахад буцалдаг. Гэхдээ энэтхэг, хятадын хар шүрнүүд карбонад кальц агуулдаггүй юм. /ихэнхдээ органик гаралтай конхиолиноос бүтдэг./
Шvр нь хамгийн эртний гоёл чимэглэлийн зүйлсийн нэг юм. Германы нутагт орших Вильдшейрийн агуйгаас олдсон ягаан шүрээр хийсэн зүүлтийг манай эриний өмнөх 10-35 мянган жилийн өмнөх үед хамааруулдаг. Шүрээр хийсэн гоёлын зүйлс нь 2 мянган жилийн турш моодноос гараагүй ч гэж хэлж болно. Үүнд хамаарагдахгүй улс орон гэж байхгvй биз ээ. Азийн орнуудад шүрийг аз жаргал авчирдаг хэмээн vздэг бєгєєд маш эртнээс тєрєл бүрийн зүйлс хийсээр ирсэн. Монголчууд шүрийг эрт vеэс ээмэг, бөгж, бугуйвч, гэзэгний даруулга, зүүлт, хөөрөгний толгой зэрэгт өргөн хэрэглэж ирсэн бєгөөд эдүгээ ч сонирхсоор байна. Европт хамгийн их үнэлэгддэг сайн чанарын улаан шүрийг газар дундын тэнгисээс олборлодог. Манай улсын хувьд тунамал хурдаснаас үүсэлтэй цагаан үнгүтэй шvрийн бэсрэг ордыг өмнөговьд илрүүлж нөөцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг.
Олборлосон шүр нь өнгө муутай бvрсгэр байдаг ба гоё гялалзсан гадарга нь өнгөлснөөр л бий болно. Тэдгээр нь ихэвчлэн нүх сүв ихтэй, хагаралтай байдаг тул үзэмжийг нь сайжруулахын тулд өнгөт лав тосоор зүлгэх нь бий. Сайн чанарын шүр нь жигд өнгөтэй, ямар нэг хагаралгүй, толбо судалгүй байдаг. Монголчууд цагаан толботой, судалтайг сонирхох нь бий. Засаж янзлаагүй сайн чанарын жинхэнэ шүр их ховор ба тийм ч учраас энэ нь түүний үнэнд нөлөөлнө. Хямд шүр тааралдвал их болгоомжтой байх ёстой бөгөөд болж өгвөл нэрд гарсан худалдааны байгууллагуудаас л авч байвал дээр.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...