Богд хаан уулын Хийморийн овоог лам нар цэвэрлэлээ
- schedule 2018 оны 2 сарын 8
- chat_bubble 0
Богд хаан уулын Хийморийн овоог өнөөдөр лам нар цэвэрлэжээ. Хийморийн овоонд ялангуяа Цагаан сарын шинийн 1-15ны өдрүүдэд өглөө эртлэн эрчүүд гарч ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай.
Ургахын улаан нарнаас урьтаж овоон дээр гарч цог золбоогоо сэргээх уламжлал нэгэнт тогтжээ. Хүн бүр сайн сайхан зүйлс бодож өнгөрсөн жилийнхээ муу муухайг арилгаж ирэх жилийнхээ сайн сайхныг даллан дуудаж, идээний дээж, сүү цагаан идээгээ өргөж ургах нарыг хурайлан тосож авдаг заншилтай.
Овоо маань хадаг, хийморийн дарцаг, ундааны сав, тамхины хайрцаг гэх мэтийн хогоор дүүрсэн байна. Хүмүүс овоонд шинийн 1-нд бусдаас эрт гарах гэж үүр шөнөөр ирж гал түлж суудаг тухай ойн хамгаалагч ярьсан байна. Идээ будаагаа өргөөд саваа халааслаад буцаж сурчихсан даа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...