Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орлоо
- schedule 2018 оны 2 сарын 7
- chat_bubble 0
БСШУС-ын Ц.Цогзолмаа өчигдөр Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай А/43 дугаар тушаал гаргаж, сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталлаа. Тодруулбал, аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын III улирлын амралт гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал буюу 14 хоног үргэлжлэх аж.
Харин нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид III улиралд долоо хоног буюу гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амарна. Мөн нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдын зуны амралтын хугацааг долоо хоногоор сунгаж, I, II ангид зургаадугаар сарын 1-нээс, III-V анги зургаадугаар сарын 8-наас, VI-XII ангид зургаадугаар сарын 15-наас эхлүүлэхээр шийдэв.
II, III улирлын амралтад өөрчлөлт орсны улмаас дунд, ахлах ангийн хичээл тав хоног тасарсан тул үүнийг багш, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр III, IV улиралд багтаан нөхөн судлуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болголоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...