”Made in Mongolia” төсөл хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ
- schedule 2018 оны 1 сарын 19
- chat_bubble 0
"Имарт" буюу "Скай Хайпермаркет" ХХК Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ.
МҮХАҮТ, ХХААХҮЯ-тай хамтран Монголын Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаар Имарт болон МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд МҮХАҮТ-аас танхимын гишүүн, ЖДҮ-дийн бараа бүтээгдэхүүнийг Имарт дэлгүүрт худалдаалахад дэмжлэг үзүүлэх, үүнтэй холбоотой дүүрэг, орон нутгийн бизнес эрхлэгчдэд нэгдсэн бодлого, санал, зөвлөмж мэдээлэл, хүргүүлэн Монгол улсын болон Имартын стандартыг хангуулж ажиллах, сав баглаа боодол, бүтээгдэхүүний чанар стандартын талаар сургалт, зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Харин Имартын зүгээс ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тусгайлан тохижуулсан "Монгол үйлдвэрлэв" хэсэгт худалдаалж хэрэглэгчдэд таниулцуулах, борлуулалтыг эрчимжүүлэх, сүлжээ дэлгүүрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх, ОУ-д сурталчилан таниулахад дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
“Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр нь 5 үе шаттай үргэлжилж Жижиг дунд үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, олон нийтэд танилцуулахад шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, байр талбай гаргах зэргээр тусламж дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх юм байна.
Өмнө нь 2016 онд Имарт, МҮХАҮТ хамтран “Export to Korea” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Монгол чацарганы шүүс Солонгосын Имарт сүлжээнд худалдаалагдаж эхлэсэн билээ.
“Монголд үйлдвэрлэв” төслийн эхний үе буюу Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний худалдаа өнөөдөр Имарт дэлгүүрт эхэлсэн бөгөөд Сар шинийн баярт зориулагдсан бараа бүтээгдэхүүнтэй Жижиг дунд үйлдвэрлэгч нар оролцож байна.
Имарт болон МҮХАҮТ хамтын ажиллагааны хүрээнд цаашид 21 аймгийн шилдэг үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, МҮХАҮТ-д үзэсгэлэн гаргах, Имарт дэлгүүрээр худалдаалах боломж нөхцөлөөр хангах, цаашлаад экспортонд гаргах зэрэг олон ажлууд ээлж дараатай хийгдэх болохыг мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...